Гэр үйлдвэрлэл

А.Эрдэнэбаатар, test.modernger.com
2020 оны 03 сарын 09

Гэр үйлдвэрлэл:

             -     Уламжлалт гэр /3-15 ханат, 15-128кв.м талбайтай  стандарт Монгол гэрүүд/

                 -     Сайжруулсан эко гэр /20-140кв.м талбайтай, стандарт эко гэрүүд/

                 -     Тусгай захиалгат гэр /2-20 ханат, 5-314кв.м талбайтай, тусгай хийцийн гэрүүд/

Монгол туургатны амьдран суух гэр нь манай орны байгаль цаг уур, газар зүйн нөхцөл хийгээд нүүдэлчдийн ахуй соёлтой уялдан үүсч, түүхэн цаг хугацааны хувьд хувьсан боловсронгуй болсоор ирсэн.

Тус үйлдвэр нь Монгол үндэсний гэрийн үйлдвэрлэлд уламжлалт гар ажиллагааг орчин цагийн техник, технологитой хослуулан, чанартай сайн материал, түүхий эд ашиглан, сардаа дундаж хэмжээний 35-40 гэрийн иж бүрдлийг тавилгын хамт хийж нийлүүлэх хүчин чадалтайгаар ажилладаг. Үйлдвэрийн байр нь аюулгүй ажиллагаа, үйлдвэрлэлийн технологийн шаардлагын дагуу тохижуулагдан, иж бүрэн тоноглогдсон ба манай мэргэшсэн ажилчдын багийн хамтын ажиллагаа нь үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулан хөгжиж байна.

Манай үйлдвэр нь жуулчны бааз, үйлчилгээний болон амины сууц бусад зориулалтаар ашиглаж болох суурин гэр барилгуудыг уламжлалт ба орчин үеийн дизайн, загвараар, өөрсдийн зураг төсөл гүйцэтгэлээр барих, тохижуулах ажлыг хийж ирсэн арвин туршлагатай. 

Монгол гэрийн бүрдэл, тавилгуудыг сайжруулан хийц, загварыг боловсронгуй болгох, өөрчлөлт нэмэлтүүдийг хийх судалгаа, туршилтын болон амьдралд нэвтрүүлэх, хэрэглэгч, худалдан авагчдынхаа санал, хэрэгцээ шаардлагыг бүтээгдэхүүндээ тусгах ажлуудыг манай компани тасралтгүйгээр хэрэгжүүлэн ажиллаж байна. 

 

 

Сэтгэгдэл  


Copyrights © 2010-2026, БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.
Gazelle системийг ашиглан бүтээв