Уламжлалт гэр: 3-12 ханатай гэр

А.Эрдэнэбаатар, test.modernger.com
2020 оны 03 сарын 03

“Модерн Гэр” ХХК нь уламжлалт Монгол гэрийн /3-8 ханат / иж бүрдлийг  өнгө, загварын өргөн сонголттойгоор, цонх, зөөлөн эдлэлийн нэмэлт бүрдлүүд, нэмэгдэл хаалга, гэрийн залгаа холбоос зэрэг нэмэлт хэрэгслүүдтэйгээр үйлдвэрлэн нийлүүлж байна. Уламжлалт гар аргыг орчин үеийн боловсруулах технологитой хослуулснаар, бид хэмжээ, хийц, чанарын нэгдсэн стандартыг нэвтрүүлэн, хэрэглэгчдийн эрх ашигт нийцүүлэн үйлдвэрлэлээ хөгжүүлж байна. Гэрийн иж бүрдлийг үйлдвэрлэхэд зориулагдсан материал, түүхий эдийн сонголт, хийц, чимэглэлийн онцлогуудаас шалтгаалан 3 түвшний /”Алтай” хийц, “Өргөө” хийц, “Нүүдэлчин” хийц/ гэрийг суурь хэмжээ тус бүрт санал болгож байгаа бөгөөд бид хэрэглэгчдийн хэрэгцээ, шаардлага, сонголтыг харгалзан тухай бүрд нь тодотгол хийж, харилцан тохиролцдог.

Монгол туургатны амьдран суух уламжлалт гэр нь манай орны байгаль цаг уур, газар зүйн нөхцөл хийгээд нүүдэлчдийн ахуй соёлтой уялдан үүсч, түүхэн цаг хугацааны хувьд хувьсан боловсронгуй болсоор ирсэн хэдий ч, ихээхэн арчилгаа, тордолгоо, нэмэлт зардлуудыг шаарддаг билээ. Өнөө цагт уламжлалт материалыг орлох, хүний бие, эрүүл мэндэд нөлөө багатай, байгаль экологид сөрөг нөлөөгүй шинэ шинэлэг бүтээгдэхүүн, түүхий эд материалууд гарч, нэвтэрч байгааг бид судлан, сонгож, бүтээгдэхүүнээ сайжруулан, шинэчлэхэд анхаарч, ашиглаж ирсэн.

Уламжлалт Монгол гэрийн суурь сонголт ба гэрийн стандарт хэмжээ (3-12 ханат)

Хүснэгт-1    

        НЭРШИЛ

3 ханат

4 ханат

5 ханат

6 ханат

7 ханат

8 ханат

10 ханат

12 ханат

       ЯЛГАХ КОД

GB15

GB20

GB27

GB35

GB50

GB66

GB80

GB112

      Гэрийн талбай, кв.м

15

20

27

35

50

66

80

112

      Ханын тоо, ш

3/5

4

5

6

7

8

10

12

      Унины урт, м

1.85

2.05

2,35

2,70

3,20

3,60

3.90

4.50

      Гэрийн диаметр, м

4.36

5.05

5.85

6.75

8.0

9.15

10.20

11.94

     Тоонын диаметр, м

1.1

1.2

1.5

1.8

2.2

2.35

3.2

3.6

     Хаалга, ханын өндөр, м

1.35

1.4

1.5

1.65

175

1.85

2.2

2.2

     Хаалганы өргөн, м

0.85

1.0

1.3

1.4

155

1.70

2.0

2.2

     Төв цэгийн өндөр, м

2.25

2.28

2.7

2.95

3.5

3.77

4.26

4,94

     Хүндийн жин, кг

200

300

450

550

680

850

1200

1600

 

.

Уламжлалт гэрийн үндсэн иж бүрдэл /3-8 ханат/

                      Гэрийн модны иж бүрдэл
* Тооно ( хаялгатай, хаялгагүй / нээлхийтэй, нээлхийгүй), нарс мод
* Хаалга (4 ястай, 6 ястай / давхар самбартай, дан самбартай) нарс мод
* Багана ( хос) / нарс мод
* Хана ( 15 толгойтой 3, 4, 5, 6, 7, 8 хэсэг / үйлдвэрийн хийц) хар мод
* Унь ( үйлдвэрийн хийц ) хар мод
                       Гэрийн зөөлөн эдлэл
* Цаваг ( дотуур бүрээс -дээврийн хэсэг), ямбуу
* Эсгий бүрээс ( дээвэр, туурга, 1 давхар), Үйлдвэрийн, угаасан ноосон / энгийн бор эсгий / синтетик нимгэн эсгийнцэр
* Брезентэн бүрээс ( дээвэр туурга хамт ), Сайн чанарын, нягт / дунд чанарын / энгийн 
* Гадуур бүрээс ( хээтэй, хээгүй ), Сайжруулсан, мяндсан даавуун / Хөвөн даавуун / Синтетик хольцтой / Ямбуу
* Дотуур хөшиг ( ханын ), хөвөн даавуун / торгон / хиймэл торгон
* Өрх ( Дан, дулаалгатай / 4 хошуутай, 6 хошуутай ),  брезентэн / эсгий дулаалгатай 
* Оосор, бүч ( гадуур, дотуур бүслүүр / хана, тоононы, дээвэр, туурганы уяа, татлага ) хялгас, дээсэн / хиймэл материал 

 8-аас дээш ханатай том гэрүүдийг захиалагчийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн, харилцан тохиролцож хийнэ. /"Захиалгат гэр" цэсээс харна уу/

 

Сэтгэгдэл  


Copyrights © 2010-2026, БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.
Gazelle системийг ашиглан бүтээв